ӨМӨЗО-ы Улаанцав хотоос УОК-т 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материал хандивлалаа Онцлох мэдээ, Мэдээ мэдээлэл 18-01-2021, 16:50 151 Хуваалцах МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын Засгийн газар, Улаанцав хотын хойд зүгийн далайд гарцгүй тээврийн компани, Монгол дахь Улаанцавын бизнесийн холбооноос 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материалын тусламжийг өнөөдөр Улсын онцгой байдлын ерөнхий газарт гардуулж өглөө. Эд материалд хамгаалалтын хувцас, нэг удаагийн бээлий, амны хаалт, халуун хэмжигч зэрэг багтжээ. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин, коронавируст халдвартай нүүр тулан тархалтын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ нөхцөлд хандив өргөсөнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” гэв. МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын Засгийн газар, Улаанцав хотын хойд зүгийн далайд гарцгүй тээврийн компани, Монгол дахь Улаанцавын бизнесийн холбооноос нийт 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материалын хандивласныг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Хүнд үед алба гүйцэтгэж байгаа хүмүүст тодорхой хэмжээний бодит дэмжлэг болох үүднээс хоёр дахь удаагаа манайх энэхүү ажлыг хамтран зохион байгууллаа” гэлээ. Эх сурвалж: МҮХАҮТ 151 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 8-05-2020, 15:16 ОБЕГ-ын даргад хурандаа Ж.Чүлтэмсүрэнг томилох магадлал өндөр байна… 5-06-2019, 16:48 Засгийн газраас гаргасан шийдвэрүүд… 28-05-2019, 11:29 Дунзянь боомт дахь Монгол Улсын эзэмшлийн 10га газарт тээвэр логистикийн төв байгуулна… 18-03-2019, 12:35 “Apple” компани Өвөр Монголд дата төв байгуулна… 10-06-2015, 18:25 УИХ-ын гишүүн С.Бямбацогт ӨМӨЗО-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.