БНХАУ-д зэсийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор үнэ нь өсөөд байна

429

БНХАУ-д зэсийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор үнэ нь өсөөд байна

 

БНХАУ-ын дотоодын нөөц нь багасаж, импортын зэсийн эрэлт өсөөд байгааг мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор үнэ нь сүүлийн дөрвөн долоо хоногийн хугацаанд хамгийн өндөр дүнгээр өссөн байна.

Цар тахалтай холбоотой хязгаарлалтуудыг султгаснаар IV улиралд ч тус улсад зэсийн эрэлт өсөх төлөвтэй гэж "Goldman Sachs”-ийн шинжээчид тооцоолж байна. Үүний зэрэгцээ "Codelco”-ийн Чили улс дахь "Andina” зэсийн уурхайн ажилтнууд компанийн зүгээс тавьсан цалингийн саналаас татгалзаж, ажил хаялтаа үргэлжлүүлэхээр болсон байна. Нийлүүлэлт ийнхүү буураад байгаа нь үнэд мөн дэмжлэг болж байгаа юм.

Мягмар гарагийн байдлаар Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ 2.6 хувиар өсөж, тонн нь 9273.5 ам.доллар болоод байна.

Б.Батцэцэг | @battsetsegx

Bloomberg Tv

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>