"Гэгээн муза-16" наадмын шилдгүүд ирэх бямба гарагт тодорно
"Гэгээ муза-16" наадмын шилдгүүдийг ирэх бямба гарагт шалгаруулахаар болжээ. Тодруулбал, театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг "Гэгээн муза-16” олон улсын театрын наадмын шалгаруулалтыг зургадугаар сарын 4-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон байна. Тус наадам нь "Үндсэн жүжгийн ангилал” буюу "Драмын жүжгийн төрөл”, "Хөгжимт жүжгийн төрөл”, "Хүүхдийн жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагнал, "Бэсрэг жүжгийн ангилал” буюу "Нэг хүний жүжгийн төрөл”, "Хоёр хүний жүжгийн төрөл”-өөр шалгаруулалт явуулж байгаа юм.
Энэ жилийн наадамд Монгол, Оросын Холбооны Буриад улс, Румын, Итали, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Словен, Люксенбург, Грек, Ирак улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцож байгаа аж.