Сүлжээгүй үед хиймэл дагуултай холбогдож тусламж авах боломжтой iPhone 14 загварыг танилцууллаа

800

Сүлжээгүй үед хиймэл дагуултай холбогдож тусламж авах боломжтой iPhone 14 загварыг танилцууллаа

 

Apple компани энэ жилийн хамгийн өндөр хүлээлттэй байсан шинэ бүтээгдэхүүнүүдээ 2022 оны 09-р сарын 07-08-нд шилжих шөнийн 1 цагаас виртуал хэлбэрээр амжилттай танилцууллаа.

 

Үргэлж технологийн шинэ дэвшилтүүд, шинэлэг инновацаараа манлайлж байдаг Apple компани энэ удаад ч бас хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн олон шинэлэг дэвшилтүүдээ танилцууллаа.

Apple Watch Series 8

Уг "Far Out” нэртэй арга хэмжээний хамгийн эхний бүтээгдэхүүн Apple Watch Series 8 байсан бөгөөд өмнөх загваруудаас илүү бат бөх дизайнтайгаар танилцуулагдлаа. Энэ удаад Apple Watch Series 8 нь гэнэтийн осол илрүүлэлт, олон улсын роуминг, мөн эмэгтэйчүүдийн сарын мөчлөгийг мөшгөх боломжтой болсноороо онцлог байлаа. Ус, тоосны хамгаалалт, хагарлын эсэргүүцлүүд нь сайжирсан бөгөөд, low power mode-тэй болсон нь 36 цагийн турш цэнэгээ барих боломжийг олгож байгаа юм. Apple Watch Series 8 нь 100% дахин боловсруулагдсан хөнгөн цагаанаар хийгдсэн ба Midnight, Starlight, Silver, Red гэсэн 4 өнгөний сонголт, H Diagonal, Gourmette Metal гэх 2 шинэ төрлийн оосортойгоор танилцуулагдлаа.

Apple Watch SE

Шинэчлэгдсэн Аpple Watch SE нь 100% дахин боловсруулагдсан хөнгөн цагаанаар хийгдсэн ба Silver, Midnight, Starlight гэсэн сонголтуудтайгаар танилцуулагдлаа. Гэр бүлийн цаг гэж нэрлэгдэх энэхүү бүтээгдэхүүн нь зүрхний цохилтын мэдээлэл, гэнэтийн осол илрүүлэлт, чихэвчтэй холбогддог гэдгээрээ давуу талтай юм. Өмнөх хувилбараасаа 20%-иар хурдан, Series 3-с 30%-иар том дэлгэцтэй бүтээгдсэн ба Apple Watch Series 8-тай ерөнхий үзүүлэлтүүдээрээ ижилхэн юм.

Аpple Watch Ultra

Цоо шинэ төрлийн хүчирхэг Apple Watch Ultra нь хүнд хэцүү нөхцөлд өргөн хэрэглэгдэх хамгийн бат бөх хийцлэл болох сансарт оршдог титаниумаар хийгдсэн юм. Уг цагны дэлгэц нь 48мм-н кейстэй ба 36 цаг цэнэгээ барих чадвартай юм. Мөн уг бүтээгдэхүүн нь урьд өмнө нь байгаагүй нарийвчлал болох L1 GPS+ L5 GPS давтамж, 2 дахь speaker, явсан газраа санах, төөрсөн үедээ дуут дохиог өгөх, 2000 нитсийн дэлгэцтэй болсноороо давуу талтай юм.

AirPods Pro2

H2 чиптэйгээр бүтээгдсэн дараагийн үеийн дэвшилтэд технологийн төлөөлөл болсон цоо шинэ Airpods Pro2 танилцуулагдлаа. Сарнилтаас сэргийлж маш өргөн хүрээнд өөрийн хүссэн орон зайндаа тохируулан орчны дууг тусгаарлах боломжтой болсон энэхүү чихэвч нь өмнөх хувилбараасаа 2 дахин илүү гаднын чимээг тусгаарлах, 33%-р сайжирсан 6 цагийн илүү батарей барилт мөн Аpple Watch ухаалаг цагны утасгүй цэнэглэгчээр давхар цэнэглэгдэх боломжтойгоороо шинэлэг байлаа.

4. iPhone 14, iPhone 14 Plus

Энэ удаагийн арга хэмжээний хамгийн хүлээлт өндөртэй байсан бүтээгдэхүүн бол яахын аргагүй iPhone 14 байсан билээ. Шинэ загварын хувьд 6.1 инчийн iPhone 14 болон 6.7 инчийн iPhone 14 Plus гэсэн хоёр хувилбарыг эхэлж танилцуулсан бөгөөд хүчирхэг 1200 нитсийн OLED дэлгэцтэй, 2,000,000:1 контраст харьцаатай, Мidnight, Starlight, Цэнхэр, Нил ягаан, Улаан гэсэн өнгөний сонголтуудтайгаар танилцуулагдлаа. Камерын үзүүлэлтийн хувьд үндсэн камер-12MP үзүүлэлттэй илүү том мэдрэгчтэй болсон ба харанхуйд 49%-р илүү өнгөлөг чанартай зураг авах боломжтой болсон байна. Мөн бичлэгийн чичиргээ бууруулагч шинэ тохиргоо нэвтрүүлсэн нь гайхалтай байлаа. Энэ жилийн Apple эвентийн хамгийн онцлох инновац байсан Emergency SOS нь дээрх 2 загварт хоёуланд нь байх бөгөөд энэ нь сүлжээ хязгаарлагдмал газар сансрын хиймэл дагуул ашиглан яаралтай тусламж дуудах функц юм. Уг функц нь шинээр iPhone 14 загварын утас авсан хэрэглэгч бүрд 2 жил үнэгүй ашиглах эрхтэй байна.

5. iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max

Apple хэрэглэгчид, үнэнч фенүүдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байсан iPhone 14 Pro болон 14 Pro Max цоо шинэ загвар өнгө төрхтэйгөөр танилцуулагдлаа. Ухаалаг утасны хамгийн хурдан чип болох A16 Bionic чипээр тоноглогдсон уг утасны дэлгэцийн хувьд цоо шинэ Promotion функцтэй Super Retina XDR дэлгэцтэй бөгөөд хамгийн анхны Always-On дэлгэцтэй iPhone юм. Уг утасны үндсэн камер нь 48МP бөгөөд өмнөх хувилбараасаа 65%-р илүү том мэдрэгчтэй болжээ. Мөн хамгийн сүүлийн үеийн iOS-н тусламжтайгаар хийж байсан үйлдлээ зогсоолгүй өөр нэгэн үйлдлийг давхар хийх боломжийг Dynamic Island танд олгож байна. Камерын үзүүлэлтийн хувьд Main camera-2X, Wide camera-3X, Telephoto camera-2X, TrueDepth camera-2x тус тус сайжирчээ.

iPhone 14 Pro болон iPhone 14 Pro Max цоо шинэ мэргэжлийн түвшний камерын системийг танилцууллаа. Дөрөвлөсөн пикселийн мэдрэгчийг тусгайлан бүтээсэн машин сурах технологийн шинэ загварыг ашиглан ProRAW зургийг 48MP-ээр урьд өмнө байгаагүй нарийвчлалтайгаар буулгаж, ухаалаг утасны мэргэжлийн камерын түвшинд шинэ хувьсал гаргалаа. Мөн Action mode буюу дүрс тогтворжуулагчаар ямар ч нөхцөлд илүү өндөр чанартай дүрс бичлэг авах боломжтой боллоо.

Үүнээс гадна Phone 14-ийн бүх цуврал нь хамгийн чухал үед яаралтай тусламж үзүүлэх боломжтой аюулгүй байдлын шинэ боломжуудыг танилцуулсан. 256Gs хүртэлх G-хүчний хэмжилтийг илрүүлэх чадвартай хоёр цөмт хурдатгал хэмжигч, шинэ өндөр динамик хүрээний гироскоптой юм. Ингэснээр iPhone дээрх осол илрүүлэх төхөөрөмж нь автомашины ноцтой ослыг илрүүлж, хэрэглэгч ухаангүй болсон үед яаралтай тусламжийн үйлчилгээ рүү автоматаар залгах боломжтой болсон. Мөн сүлжээ хязгаарлагдмал газар сансрын хиймэл дагуул ашиглан яаралтай тусламж дуудах боломжтой Emergency SOS-р тоноглогдсон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>