Хятадын BYD компани ирэх онд цахилгаан машины хоёр шинэ брэнд гаргана

346

Хятадын BYD компани ирэх онд цахилгаан машины хоёр шинэ брэнд гаргана

 

Хятадын BYD  компани ирэх 2023 онд цахилгаан машины хоёр шинэ брэнд гаргана гэж компанийн төлөөлөгч  мэдээлжээ. Өмнө нь энэ компани 2023 оны нэгдүгээр улиралд Yangwang брэндээ танилцуулна гэж заралж байв.

 

Ирэх онд танилцуулах хоёр брэндийн нэг нь туулах чадвар сайтай машин байх өөгөөд өртөг нь 800 мянгаас 1,5 сая юанийн хооронд үнэтэй байх гэнэ. Харин хоёр дахь брэндийн талаарх тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

 

BYD бол Хятад төдийгүй дэлхийд цахилгаан машин үйлдвэрлэл, нийлүүлэлтээрээ томоохонд тооцогддог компани юм. Энэ оноос тус компани үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүнийхээ жагсаалтаас бензин хөдөлгүүртэй машинуудыг нэг мөр хассан. BYD Норвеги, Шинэ Зеланд, Сингапур зэрэг дэлхийн 35 оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг юм. Энэ оны эхний хагасын дүнгээр BYD цахилгаан машин борлуулалтаараа Теслаг гүйцэж түрүүлэн, дэлхийн зах зээлд тэргүүлж байна. 

 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/545743

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>