Хятадын эдийн засгийн өсөлтийн талаарх хүлээлт их байна Дэлхий дахинд 12-01-2023, 10:11 457 Хуваалцах “Хятад улс цар тахлын халдварын давалгааг маш түргэн даван туулж, эдийн засгаа дахин идэвхижүүлж чадна гэж эдийн засагчид үзэж байна” хэмээн "Fortune" сэтгүүлд бичжээ. Энэ сарын 9-ний өдөр Морган Стэнлигийн эдийн засагчид 2023 оны Хятадын ДНБ-ний урьдчилсан тооцооллоо 5.7 хувьд хүргэсэн нь өмнөх төсөөллөөс 0.3 нэгжээр өссөн байна. Тус агентлаг тайландаа, "Хятадын халдвараас урьдчилан сэргийлэх зохицуулалтын үр дүнд богино хугацааны "өвдөлт" нь эдийн засгийг нь илүү эрт, илүү хүчтэй сэргээж мэднэ" хэмээн онцолжээ. Мөн өдөр нийтлэгдсэн Blk-ын зах зээлийн судалгааны тайланд, "Хятадын ДНБ 2023 онд 6 хувиар өснө" гэсэн таамаглал гарчээ. "Сиднейн өглөөний мэдээ" сонинд бичихдээ "Хятад улс халдвараас урьдчилан сэргийлэх бодлогодоо дахин зохицуулалт хийсэн нь бусад бүс нутгийн хувьд, нэг талаар дэлхийн эдийн засгийн үйл ажиллагааны өсөлтийг дэмжихэд тусалж, нөгөөтэйгүүр дэлхийн нийлүүлэлтийн сүлжээн дэх саад бэрхшээлийг арилгах боловч энэ нь эрчим хүчний түүхий эдийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, үнийг өсгөн, цаашлаад улс орнуудын инфляцийн түвшинг дээшлүүлэх бөгөөд Европын эрчим хүчний хангамжийн байдлыг улам хүндрүүлнэ" гэжээ. Г.Бямба 457 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 12-10-2022, 10:16 ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2023 оны төсөөллийг бууруулав… 1-12-2017, 07:23 Хятадын үйлдвэрлэлийн салбарын PMI 51.8 хувиар өсөв… 28-11-2017, 10:31 2017 онд Хятадын ДНБ-ний өсөлтийн хурд 6.8 хувьд хүрнэ гэж төсөөлөв… 14-07-2015, 12:47 ОУВС 2015 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилан төсөөллийг бууруулсан байна… 15-01-2015, 09:37 Дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2015 оны урьдчилсан таамгийг бууруулав… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.