Есөн настай хүү рубик шоо эвлүүлэх дээд хурдыг эвджээ

216

Есөн настай хүү рубик шоо эвлүүлэх дээд хурдыг эвджээ

 

Хятад улсын иргэн есөн настай хүү рубик шооны 3х3 төрлөөр хурдны дээд амжилтыг шинэчлэн тогтоож, Гиннесийн дээд амжилтыг эвджээ.  Гуравдугаар сарын 12-нд Малайзын Куала Лумпур хотноо болсон "Yong Jun KL Speedcubing 2023" тэмцээнд оролцсон Йихен Ван таван удаа оролдлого хийж, 4.35, 3.9, 4.41, 5.31, 6.16 секундын амжилтыг үзүүлж, бүх оролдлогын дунджаар 4.69 секундын хурдны гүйцэтгэл хийсэн нь энэ юм. 

Дэлхийн шооны холбооны дүрмээр дундаж хурдыг тооцоолохдоо хамгийн хурдан, хамгийн удаан цагийг дунджилдаг байна. Тэрбээр энэхүү амжилтаараа АНУ-ын Макс Парк, Польшийн Тимон Колашиски нарын хамтран эзэмшиж байсан 4,86 ​​секундын амжилтыг эвдэж чаджээ.

Түүнчлэн түүний эвлүүлсэн хамгийн бага хурд буюу 3.9 секундын амжилт нь дэлхийн хамгийн хурдан эвлүүлгийн дөрөвдүгээрт бичигдэх амжилт ажээ. 

Л.Сайнаа

https://www.24tsag.mn/a/213803

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>