Европт анхны, жолоочгүй автобусны чиглэлийг нээжээ

986

Европт анхны, жолоочгүй автобусны чиглэлийг нээжээ

 

Их Британид жолоочгүй автобусны анхны чиглэлийг нээжээ. Гэхдээ автобус дан автоматаар ажиллана гэсэн үг биш, бүхээгт жолооч байх бөгөөд онц байдал үүссэн нөхцөлд жолооч автобусыг жолоодох аж. 

 

Шинэ чиглэл нь Эдинбургийн бүсэд, 22 км замыг туулж, долоо хоногт 10 мянган зорчигч тээвэрлэхээр тооцоолжээ. Эхний ээлжинд таван автобусыг энэ чиглэлд явуулах юм байна. Жолоочгүй автобуснууд 80км/цаг хүртэлх хурдтайгаар явж, автобусны бүхээгт жолооч сууж явах аж. Их Британийн хуульд одоогоор бүрэн автомат тээврийн хэрэгслийг зөвшөөрөөгүй тул жолооч байх бөгөөд гэхдээ автомат горим дээр байгаа үед жолооч оролцохгүй, гагцхүү онц байдал үүссэн нөхцөлд жолоодлогыг гартаа авах юм байна.

 

Жолоочгүй автобусны бүхээгийн систем нь мөргөлдөхөөс зайлсхийхийн тулд замын хөдөлгөөний бусад оролцогчдыг хардаг, харин камер болон радар нь зам дээр явган хүн байгаа эсэхийг хянадаг гэнэ. Хиймэл оюун ухааны механизм нь мэдээлэл цуглуулж, автобусыг хүрэх цэг рүү хамгийн аюулгүй чиглэлээр аваачих замыг тогтоодог аж.

http://www.shuud.mn/a/549555

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>