Big Loyalty хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

211

Big Loyalty хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

 

Голомт банкны харилцагчдын тогтмол хэрэглээг урамшуулах зорилготой Big Loyаlty оноотой хөтөлбөр дахин хэрэгжиж эхэллээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд та 2023.12.31-нийг дуустал Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах бүрдээ оноо цуглуулж, төрөл бүрийн урамшуулалд хамрагдаарай. Та өөрийн цуглуулсан оноог хамтран ажиллаж буй байгууллагуудын купон авах эсвэл автомашин болон 1 өрөө орон сууцны шагналтай урамшуулалд оролцох гэсэн 2 хэлбэрээр зарцуулах боломжтой.

Оноо цуглуулах нөхцөл:

Төрсөн өдрийн оноо: 100,000 оноо

Шинэ харилцагчийн оноо: 50,000 оноо

  • Цалингийн харилцах данс
  • Интернэт банк
  • Дебит, Кредит карт
  • Зээл /Бүх төрлийн иргэдийн зээл/
  • Хугацаатай хадгаламж

Бүтээгдэхүүн хэрэглээний оноо:

  • Цалингийн орлого – 50,000 оноо
  • Голомт банкны ПОС дээр хийгдсэн, картын гүйлгээ – 1₮ тутамд 1 оноо
  • Хугацаатай хадгаламжийн орлого – 1₮ тутамд 2 оноо
  • Хугацаатай хадгаламжийн шинээр нээх – 1₮ тутамд 2 оноо
  • Хугацаатай хадгаламжийн сунгалт – 50,000 оноо + 1₮ тутамд 2 оноо

Big Loyalty хөтөлбөрт харилцагчдын хамгийн ихээр үйлчлүүлдэг худалдаа, үйлчилгээний байгууллагууд хамтран ажиллаж байгаа тул оноогоо идэвхтэй цуглуулж, дараах байгууллагуудаар үйлчлүүлэх купоноо аваарай. Таны оноо нэмэгдэх тусам илүү их дүнтэй купонууд идэвхжих болно.

Харин супер шагнал буюу автомашины ялагчийг 9-р сард, 1 өрөө орон сууцны ялагчийг 12-р сард тус тус тодруулах тул та супер шагналын эзэн болохыг хүсвэл тохирол явагдахаас өмнө заавал  урамшууллын эрхээ аваарай.

Та  loyalty.golomtbank.com болон SocialPay аппликэйшнээр дамжуулан өөрийн цуглуулсан оноог шалгахаас гадна купон болон урамшууллын эрхээ мөн авах боломжтой.

Санамж:

  • Amex, Si, The Color Card-ийн урамшуулалт аян зохион тусдаа хэрэгжиж байгаа тул тус картуудын гүйлгээнд оноо олгохгүй болно.
  • Эрдэнэт хотод “Эрдэнэт Лояалти” картын оноотой хөтөлбөр хэрэгжиж байгаа тул тус хотод хийгдсэн картын гүйлгээнд оноо олгохгүй.
  • Зөвхөн төгрөгийн, хугацаатай хадгаламж шинээр нээх, орлого нэмэх, хугацаа сунгахад оноо олгоно. Тусгай нөхцөлтэй төгрөгийн хадгаламж, гадаад валютын болон байгууллагын хадгаламжуудад оноо тооцож олгохгүй.
  • Хөтөлбөрийн туршид 1 харилцагчид дээд тал нь 100,000,000 оноо олгоно.

Та дараах сувгуудаас хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

  • loyalty.golomtbank.com
  • SocialPay аппликэйшн
  • Лояалти шугам 7515-1111 /Зөвхөн ажлын өдрүүдэд/
  • Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646

Loyalty хөтөлбөр гэдэг нь: Харилцагчийн үнэнч хэрэглээг урамшуулах хөтөлбөр. Аливаа байгууллагаас өөрийн хэрэглэгч, харилцагч, үйлчлүүлэгчдэдээ зориулан худалдан авалт хийх бүрд нь оноо олгож, тэр оноогоо ашиглан төрөл бүрийн урамшуулал, хөнгөлөлтийг авах боломжийг олгох нь энэ төрлийн хөтөлбөрийн гол зорилго юм. Loyalty хөтөлбөрийг байгууллагууд өөрийн үйл ажиллагааны хэлбэр, үйлчлүүлэгчдийн онцлогт тохируулан төрөл бүрээр хэрэгжүүлдэг.

Big Loyalty хөтөлбөр үнэнч харилцагч таны хэрэглээ бүрийг марталгүй урамшуулна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>