Хэрхэн хуурамч холбоосоос сэргийлж, хувийн мэдээлэл, мөнгөн хөрөнгөө хамгаалах вэ?
- Та банкны вэбсайтад хандан төлбөр төлөх шаардлагатай болсон үедээ хамгийн түрүүнд тухайн URL холбоосны домэйн хаяг зөв бичигдсэн эсэхийг нягталж тулгаж хараарай.
- ХААН Банкны вэбсайт: https://www.khanbank.com/personal/home/
- ХААН Банкны Интернэт банк /иргэн/: https://e.khanbank.com/auth/login
- ХААН Банкны Интернэт банк /байгууллага/: https://sbeta.khanbank.com/auth/login
- ХААН Банкны Цахим салбар: https://online-branch.khanbank.com/ipo/mn/information
- Мөн та интернэтээс аливаа бүтээгдэхүүн худалдан авч, цахимаар гүйлгээ хийх шаардлагатай болсон үедээ “Энд дарж төлбөрөө төлнө үү” гэсэн хүсэлтэд болгоомжтой хандаж, сайтар нягтлаарай. Хэрэв дээрх холбоосоос өөр тэмдэглэгээтэй, банкны аппликэйшнтэй төстэй нэр хаяг бүхий вэбсайт руу шилжин орвол нэвтрэх нэр, нууц үгээ хийхээс татгалзаарай.