Хоёрдугаар сард Хятадын талаас нүүрс худалдан авсангүй

93

Хоёрдугаар сард Хятадын талаас нүүрс худалдан авсангүй

 

Уул уурхайн бирж дээр өнөөдрийг хүртэл Хятадын талаас нүүрс худалдан аваагүй хэвээр байна. Сүүлд нэгдүгээр сарын 31-ний өдөр Уул уурхайн биржээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас боловсруулаагүй коксжих нүүрсийг тонн тутмыг нь 72.4 ам.доллароор 10 багцийг борлуулжээ.

Үүний өмнө нэгдүгээр сарын 16-ны өдөр тус компаниас коксжих чанаргүй нүүрсийг 2 багцаар 48.8 ам.доллароор борлуулсан. Харин өнөөдрийн байдлаар баяжуулсан болон баяжуулаагүй коксжих нүүрсний арилжаанд аль алинд нь Хятадын талаас үнийн санал ирүүлэлгүйгээр арилжааг хаасан байна. Ингэснээр он гарснаас хойш Хятадын талд гурван удаагийн арилжаагаар л нүүрс борлуулаад байгаа юм.

Т.БАТСҮРЭН

https://eguur.mn/570951/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>