Валют арилжааны төв дээр ам.доллар 3500-г давж 3506 төгрөгт хүрлээ

71

Валют арилжааны төв дээр ам.доллар 3500-г давж 3506 төгрөгт хүрлээ

Гуравдугаар эхний хоёр долоо хоногт ам.доларын ханш валют арилжааны төв дээр 3493 төгрөгийн ханштай байсан билээ. Харин өнгөрсөн долоо хоногт ам.доллар Монголбанкны нэрлэсэн ханшаар 3475 төгрөг бол арилжааны банкуудад 3491-3494 төгрөгийн хооронд харин валют арилжааны төв дээр 3497 төгрөгт хүрээд байв.

Өнөөдрийн байдлаар төв банкны нэрлэсэн ханш 3478 төгрөг байгаа бол арилжааны банкуудад ам.доллар 3492-3498 төгрөгийн ханштай байгаа бол валют ажрилааны төв дээр 3505-3506 төгрөгт хүрэв. Цаашид дотоодод зах зээлд валютийн нөөц нэмэгдэхгүй тохиолдолд ам.долларын ханш өссөөр байх төлөвтэй байна.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>