Энэ сарын 12-ны өдөр ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар ангид хүмүүжигч
эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарчээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн
хоёрдугаар хэлтсийн алба хаагчдыг очиход 46 настай хүмүүжигч ямар нэгэн
гадны нөлөөлөлгүй амь насаа алдсан байжээ. Талийгаач эмэгтэй хууч
өвчний улмаас амь насаа алдсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт
гарчээ. Хорих ангид хүмүүжигчийн амь нас хохирсон хэрэгт эрүү үүсгэн
шалгаж эхэлсэн байна.
och mn