А.Сүхбат аваргa "100 ч төгрөггүй байх үе надад хэд хэд гарч байсан
Очоод тэр
барилдаанд олон хүнд барилдаан хийсэн. Хамгийн гол нь "Охин чинь өлсөж
байна" гэсэн үг, охины минь нүд өмнө харагдаад ямар ч байсан би сайн
барилдах ёстой гэж бодоод зүтгэсэн. Тэгээд би тэр барилдаанд
Б.Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүүнд үлдээд 250 мянган төгрөгийн бай
шагнал авлаа. Автобусны ч мөнгөгүй байсан хүн чинь орой нь гурван тор
идэх юм бариад, гэр рүүгээ таксидаж харьж билээ.
Тэгж хүнд хэцүү үеийг давж туулж гарсан минь эргээд бодоход их үнэ цэнэтэй санагддаг даа...