“Ардын нам, ард түмэн амь нэгтэй”

1013

“Ардын нам, ард түмэн амь нэгтэй”Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан "Бид хамтдаа” аяны есөн групп Архангай аймагт өнгөрөгч амралтын өдрүүдээр амжилттай ажиллаад ирлээ. Тус аймгийн 18 суманд УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Су.Батболд, О.Содбилэг, Н.Номтойбаяр, Уул, уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн болон МАН-ын удирдах ажилтнууд оролцсон юм. УИХ, Засгийн газрын гишүүнээр ахлуулсан гурпп тус бүр хоёр сум дээр ажилласан бөгөөд иргэд, сонгогчдын асуултад нээлттэй хариулсан. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулсан групп Цахир, Хангай суманд ажилласан юм. Тэрбээр Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, залуучуудын боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн талаархи мэдээллийг иргэдэд хүргэснээр Цахир сумын уулзалт эхэлсэн. Үүний дараагаар иргэд сонирхсон асуултаа асууж хариулт авч байлаа. Цахир сумын залуу малчин Ц.Болд "Ард түмний амьдрал сүүлийн дөрвөн жилд маш хүнд боллоо. Эдийн засгийн хүндрэл хот суурин газар гэлтгүй хөдөөгийн бидэнд ч мэдрэгдэж байна. Манай сумын малчин айлууд бүгд банкны зээлтэй. Сүүлдээ зээлээ төлөхийн төлөө амьдраад байгаа юм шиг санагдаж байна” гэсэн юм. Мөн Цахир сумын иргэн, өндөр настан Н.Сумъяа гуай "Амьдрал хүнд байгааг хүн болгон л мэдэж байгаа. Ялангуяа алслагдсан суманд амьдардаг мань мэтийн амьдрал бүр хүнд байна. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй л байх шиг байна. Ямар ч байсан. Ер нь бодоод байхад Ардын нам, ард түмэн хоёр амь нэгтэй гэдэг нь энэ "Бид хамтдаа” аянаас харагдлаа. Манай нутгаас сонгогдоогүй ч гэсэн биднийгээ зорьж ирсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танд баярлалаа” хэмээсэн. Ийнхүү Цахир сумын иргэдтэй хийсэн уулзалт халуун дулаан уур амьсгал дор өрнөж өндөрлөв.
Хангай сумын иргэдтэй хийх уулзалт 18.00 цагт товлогдсон байсан ч нэг цаг хойшилж 19.00 цагт эхэлсэн юм. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ахмадын тэтгэвэр тэтгэмж, залуусын хөдөлмөр эрхлэлтийн тухай яриагаар уулзалтаа эхэлсэн. Мөн малчдын тэтгэвэр, Монгол Ардын Нам засагт хамтарснаас Монгол Улсын эдийн засагт ямар ахиц гарсан тухай Хангай сумын иргэдэд товчхон мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Хэрэв бид 2016 оны сонгуулийн үр дүнг бодож амин хувиа хичээсэн бол АН-тай засагт хамтрахгүй байж болох байлаа. Гэхдээ бид бүгдийн хувийн эрх ашгаас илүүтэйгээр ард түмэн, эх орны минь эрх ашиг яригдаж байгаа учир бид засагт хамтарсан. Хамтарсан нь ч зөв болсон гэдгийг сүүлийн үеийн эдийн засгийн статистик мэдээллүүд харуулж байна” хэмээсэн. Ийнхүү Хангай сумын иргэдтэй хийх уулзалт өндөрлөсөн юм.

arhangai 2

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>