Эрчүүдэд илгээх үг

1515

Эрчүүдэд илгээх үг Л.ХЭРЛЭН

Өнөөдөр аавуудын  баярын өдөр. Төр, засгийн шийдвэр биш л дээ. ТББ-аас ийнхүү албан бусаар баяр тэмдэглэдэг болсон юм. Энэ өдрийг эрчүүд "Гэр бүлийн баярын нэг”  гэж  даруухан тайлбарладаг. Гэвч   оройхон хэрд архи ууж  агсам  тавьсан өрхийн тэргүүн олширдог. Зарим нь нүдээ улайтал мөрийтэй тоглож, мөнгөө шавхсан бол хүүхэн эргүүлж яваад эхнэртээ баригдсан гэхчлэн хэрүүл тасрахгүй. Ерөнхий дүр төрх нь тэр.

Гадаад байдлыг нь ажвал монгол эрчүүдийн  олонх нь нүүрэндээ энгэсэг түрхэж, "трико” өмчихсөн, түүнийгээ гоё гээд бодчихсон явж байх жишээтэй. Эр хүний үнэлэмж, нийгэмд идеаль болсон монгол эрчүүд байна уу гэсэн асуултад хариулт олдохгүй нь  халагламаар. Эр хүний жудаг, чанар чансааны тухайд бол бүр ч  ярилтгүй.

Ярилаа гэхэд  дандаа өмнөх үе рүүгээ орж, домог хууч дэлгэх.  Хулгайч  гэж тухайн  нийгэмдээ адлагдаж явсан шилийн сайн эрчүүд бол тэр үеийнхээ   муугүй эрчүүд нь  байж. Мөн  бөхчүүд байна. Гэхдээ мөн л өмнөх үе рүүгээ орж ярихгүй бол одоогийн цолны найраа хийж, мөнгөнд өвдөг шороодож,  зүлэг ногоон дэвжээнээ барилдах биш  зодолдож шившгээ тарьж байгаа бөхөнцөрүүд яавч биш. Даншгийн их аваргууд гэж лут хүмүүс, жинхэнэ эрчүүд байж. Эр хүний жудаг, нөхөрлөлийн сайхныг яруу тодоор харуулсан хүмүүс бол тэд.

Гадаадын улс орнуудад бол нийгэмдээ үлгэр дууриал болсон,  сайн санаа, сайхан үйлсийн гол баатар болсон идеаль эрчүүд байна. Урлаг соёлын салбарт од болсноос эхлээд улс төрд тодорсон эрхмүүд нь ч байдаг юм байна, тэнд. Харин манайд л алга. Нийгэмдээ идеаль болох монгол эрчүүдийг  хаанаас  олох болж байна  вэ?

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>