ОХУ-ын Кургон хот хоёр монгол оюутан амиа алджээ

1033
Монгол Улсын ХХЕГ-аас жил бүр улсын зардлаар ОХУ-ын Кургон, Калининград хот руу сонсогчдоо явуулж, таван жил суралцаж төгссөн хүмүүс эх орондоо ирж ажилладаг аж. 

Тэгвэл баяр наадмын үеэр ХХЕГ-аас томилогдон ОХУ-ын Кургон хотын Хилийн албаны дээд сургуульд суралцаж байсан хоёр оюутан усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. 

Талийгаачид энэ сарын 13-ны өдөр баяр наадмын өдөр таарсан учир голын эрэгт амарч байжээ. Улмаар нэг нь голд сэлж байгаад живж, нөгөөх нь аврахаар ороод ийнхүү хоёулаа осолдсон байна.Осолдсон сонсогчид дэд түрүүч, түрүүч цолтой. Энэ жил дөрөвдүгээр курсээ төгсөн ирэх намар тавдугаар курст орох байсан аж.ХХЕГ-аас Ажлын хэсэг томилогдон Кургон хотын Хилийн албаны дээд сургуулийг зориод байгаа гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>