Махны үнэ захуудад өссөн байна

947

Махны үнэ захуудад өссөн байна2015 оны 9-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5735 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7210 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 2.9 хувиар буюу 205 төгрөгөөр, үхрийн цул мах 0.5 хувиар буюу 45 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах "Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, "Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 10000 төгрөгийн үнэтэй байна.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2015 оны сар, төгрөг

Үхрийн мах
  I II III IV V VI VII VIII IX X XI XII
2013 7335 8025 7895 8330 8380 8275 8225 7710 7825 7245 7115 7280
2014 7980 7775 8425 8370 8685 8730 7955 7590 7635 7550 7495 7465
2015 7415 7565 7810 8080 8145 8445 7985 7230 7210*      
Хонины мах
  I II III IV V VI VII VIII IX X XI XII
2013 6480 7095 7060 7420 7490 7470 7415 6710 6540 6215 6085 6245
2014 6855 6675 7040 7630 7800 7685 7030 6585 6395 5965 5835 5940
2015 5860 6140 6735 7460 7555 7455 6830 6050 5735*      

* 1-р долоо хоногийн ажиглалтаар

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.3 хувиар буюу 75 төгрөгөөр, хонины цул махны үнэ 1.8 хувиар буюу 120 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах "Хар хорин”, "Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин "Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 9000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>