Б.Гончигдамба гарьд бөхийн клуб байгуулжээ Гол мэдээ 12-01-2016, 14:03 1473 Хуваалцах Улсын гарьд Б.Гончигдамба саяхан Даян нэртэй чөлөөт бөхийн клуб нээж, залуучуудаа дэмжин бөхийн спортдоо өөрийн хувь нэмрээ оруулахаар зориг шулууджээ. Гончиг гарьдын хувьд бөхийн чөлөөт барилдаанаар бөхийн замналаа эхэлж, энэ барилдаанаар чамгүй амжилттай, сайхан барилдаж байсныг уншигч олон мэдэх биз ээ. Байгуулагдаад удаагүй тус клубээс а.а Б.Чимэдвандан, а.з Т.Бэгзсүрэн, а.х П.Өсөхбаатар нарыг гарьд Гончигдамба өөрөө дасгалжуулан УАШТ-нд сойсон бөгөөд тэднээс а.х П.Өсөхбаатар мөнгөн медаль хүртснээр клубынхаа амжилтын гарааг мялаажээ. Гарьд өөрөө энэ жил УАШТ-нд зодоглоогүй бөгөөд хойшид энэ дэвжээнээс олон олон залуус улс, дэлхий, олимпийн медаль хүртэж, үр шимээ олондоо түгээх биз ээ. 1473 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 21-12-2015, 16:42 Жүдо бөхийн тамирчид 2015 онд 80 медаль хүртжээ… 9-12-2015, 17:15 П.Бүрэнтөгс чансаагаар тэргүүлж байна… 30-09-2015, 17:03 МУ-н гарьд Б.Гончигдамба уйлж буй бичлэг… 18-09-2015, 09:59 Хилчдийн баярт улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ… 17-09-2014, 12:08 “Инчеон-2014” наадмыг зорих чөлөөт бөхийн тамирчдын нэрс тодорлоо… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.