19-30 насныханд улаанбурханы дархлаажуулалт хийнэ

976

 

Улаанбурхан өвчний дэгдэлт 19-30 насныханд их байгаа учраас нэмэлт дархлаажуулалт хийхээр болжээ. 2015 оны гуравдугаар сараас Улаанбурханы дэгдэлт гарч 23464 тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 9383 Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Өвчнөөр  эндсэн хүүхдийн 90 хувь нь вакцин тариулах нас болоогүй, суурь өвчтэй, хавсарсан эмгэгтэй, рахит, тэжээлийн дутагдалтай хүүхдүүд байна.  Учир нь  0-8 сартай  хүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байгаа нь  есөн сартайгаас Улаанбурханы товлолтын вакциныг хийж эхэлдэгтэй холбоотой байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв болон дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>