Хар салхиар 400 гаруй хүн бэртжээ

834

Хар салхиар 400 гаруй хүн бэртжээ

 

Тайванийн төвийн хэсгийг өчигдөр "Меги” гэх хар салхи дайрч өнгөрчээ. Хар салхины улмаас дөрвөн хүн амиа алдаж, 400 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Тус улсын Гамшгаас хамгаалах төвөөс мэдээлснээр аврагчид 28 мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Зарим хотын барилга байгууламж сүйдсэн байна.

 

Тайванийг энэ сарын эхээр "Меранти” гэх салхи дайран өнгөрч, зургаан хүний аминд хүрсэн юм. Дараа нь "Малака” хар салхи энэ сарын 16-нд Тайванийг дайран өнгөрч, 10 мянган хүн орон гэргүй болсон билээ. Ийнхүү нэг сарын дотор Тайванийг гурван салхи дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулаад байна

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>