Мөрийтэй тоглоомын газарт 30 гаруй залуус хутгалуулжээ

1272

Мөрийтэй тоглоомын газарт 30 гаруй залуус хутгалуулжээ

 

Сүхбаатар дүүргийн харъяа Нэгдүгээр эмнэлгийн ойролцоо байрлалтай "Шош” хэмээх мөрийтэй автомат тоглоомын газарт өнгөрөгч шөнө 30 гаруй хүнийг хутгалж гэмтээсэн хэрэг гарлаа.

Хэрэг 02:00 цагийн үед гарсан бөгөөд мөрийтэй тоглоомонд их хэмжээний мөнгөө алдсан залуу тоглоомондоо улайрч "Дахиад мөнгө авч ирье, хаалгаа онгойлго” хэмээн шаардсан байна. 

Гэвч хамгаалагч залууг хаалга онгойлгоход хэсэг бүлэг залуус тус тоглоомын газар руу нэвтэрч "АК” буу тулган дээрэм хийж, бусдын биед хохирол учруулжээ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд эх сурважийн мэдээлснээр хутгалуулсан хүмүүсээс 5-6 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Э.Сайнзаяа

 Time.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>