|
Видео

Шинэ мэдээ

Далайн сүнсний зургийг анх удаа буулгажээ

Далайн сүнсний зургийг анх удаа буулгажээ

 

Үлэг гүрвэлээс өмнө үүссэн "Далайн франкенштэйн” гэж нэрлэгддэг нэн эртний загасны гэрэл зургийг АНУ-ын эрдэмтэд анх удаа Калифорнийн эрэг орчимд хальсанд буулгалаа.  Судалгааны багийнхан 2000 метрийн гүнд тусгай тоноглосон камер буулгаж, "Усны франкенштэйн”-ийг хайх ажлаа эхлүүлжээ.

Азаар судалгааны багийнхан эрэн хайж байсан амьтнаа удалгүй олжээ. Яг л могой гүрвэл мэт арьстайн дээр акул мэт олон арван хурц шүдтэй тул ойр хавьд таарсан амьд биетийг дор нь залгих чадвартай аж. Хамгийн сонирхолтой нь далайн сүнсний бэлэг эрхтэн толгой дээрээ байдаг нь далайн соёл иргэншлээс хамаагүй олон сая жилийн өмнө байсныг гэрчилж буй гэнэ.

Эрдэмтэд уг амьтанд "Hydrolagus trolli” хэмээх шинжлэх ухааны нэршил хайрласан байна. Энэ үгийг тайлбал "Азтай тэнэг” гэх утганд дүйх бөгөөд олон сая жилийн турш далайн гүнд, тогтмол температурт, өөрт зохицсон бие организмын хүчээр амьдарсаар байгааг нь ийн хэлжээ.

Уг загас анх Австрали, Шинэ Зеланд зэрэг дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст ажиглагдаж байсан бол Хойд Америк хүртэл нутагшсан байдагийг олж илрүүлсэн байна.

Т.Бат

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.