ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй, тэмцэх урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагдлаа

270

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэд 1996-2012 онд ажиллаж байсан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, түүний ажлын албыг 2012 онд татан буулгаж, чиг үүргийг нь ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт харьяалуулж байсныг өөрчилж, тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний 134 дүгээр зарлигаар шинэчлэн баталсан.

Ингэснээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажлыг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах үүрэгтэй ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн  ажлын алба  өнгөрөгч оны 12 дугаар сард байгуулагдсан.

Тус зөвлөлийн ажлын албатай үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэгтгэн зохион байгуулах үүрэг бүхий "Гэр бүлийн хүчирхийлэлтэй, тэмцэх урьдчилан сэргийлэх хэлтэс”-ийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар Мэдээлэл нэгтгэн боловсруулах газарт байгуулан, үйл ажиллагаа явуулж эхэллээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.