Америкийн иргэн Улаанбаатарт хүүхдийн цэцэрлэг барихаар мөнгө цуглуулжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд 50 хүүхдийн цэцэрлэгийн суурь тавигдаад буй. Үүнийг онцлох шалтгаан нь гэвэл барилга нь үнэ өртөг хямд төсрөөс гадна санхүүжилтийг нь АНУ-ын иргэн хүмүүнлэгийн тусламжаар хандивлаж байгаа юм. Цэцэрлэгийн барилгыг ердөө 4-5 сарын хугацаанд буюу ирэх наймдугаар сарын 24-нд ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ. Дараагийн цэцэрлэгийг Замын-Үүдэд барина.
Хүүхдийн сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамж бол өнөөгийн Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг. Салбар яамны тооцоолсноор одоогоор 60 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаагийн 40 мянга нь Улаанбаатар хотод байна. Тиймээс энэ жил хүүхдийн 67 цэцэрлэг сургуулийн барилгыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. МАН-ын Засгийн газар 2016-2020 онд бүх хүүхдийг сургууль цэцэрлэгээр бүрэн хангахын зэрэгцээ сургуулийн ээлж болон нэг ангид ногдох хүүхдийн тоог цөөлж стандарт нормд оруулахаар зорьж байна.