Америкийн иргэн Улаанбаатарт хүүхдийн цэцэрлэг барихаар мөнгө цуглуулжээ

1022

 

Америкийн иргэн Улаанбаатарт хүүхдийн цэцэрлэг барихаар мөнгө цуглуулжээНийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд 50 хүүхдийн цэцэрлэгийн суурь тавигдаад буй. Үүнийг онцлох шалтгаан нь гэвэл барилга нь үнэ өртөг хямд төсрөөс гадна санхүүжилтийг нь АНУ-ын иргэн хүмүүнлэгийн тусламжаар хандивлаж байгаа юм.  Цэцэрлэгийн барилгыг ердөө 4-5 сарын хугацаанд буюу ирэх наймдугаар сарын 24-нд ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ. Дараагийн цэцэрлэгийг Замын-Үүдэд барина.

Хүүхдийн сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамж бол өнөөгийн Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг. Салбар яамны тооцоолсноор одоогоор 60 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаагийн 40 мянга нь Улаанбаатар хотод байна.  Тиймээс энэ жил хүүхдийн  67 цэцэрлэг сургуулийн барилгыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. МАН-ын Засгийн газар 2016-2020 онд бүх хүүхдийг сургууль цэцэрлэгээр бүрэн хангахын зэрэгцээ сургуулийн ээлж болон нэг ангид ногдох хүүхдийн тоог цөөлж стандарт нормд  оруулахаар зорьж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>