ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

825

ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

 

УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөрУИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 158 арга хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 18.4 хувь буюу 29 арга хэмжээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 72.3 хувь буюу 119 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 9.3 хувь буюу 10 арга хэмжээ тусгагдсан юм байна.

"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн 5 бодлого, 22 зорилт, 158 арга хэмжээний биелэлт 2016 оны жилийн эцсийн  байдлаар 61.2 хувьтай гарлаа гэж Монгол Улсын сайд Ж.Мөнхбат хэллээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгасан 5 бүлэг, 22 зорилтын 158 бодлогын арга хэмжээг нийтдээ 3 их наяд 839.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр, үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 233.9 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны санхүүжилтээр 110.0 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 267.0 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 3 их наяд 189.0 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 39.9 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр туссан байжээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн нийт 158 арга хэмжээнээс:

- 19 арга хэмжээ 100 хувь буюу бүрэн биелж,

- 39 арга хэмжээ нь  90 хувь,

- 23 арга хэмжээ нь 70 хувь,

- 33 арга хэмжээ нь 50 хувь,

- 26 арга хэмжээ нь 30 хувь,

- 9 арга хэмжээ нь 10 хувь,

- 7 арга хэмжээ нь 0 хувь буюу биелээгүй,

- 2 арга хэмжээ үнэлэгдээгүй байгаа юм байна.

 
Оллоо.мн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>