Арьс ширний нийтийн 10 дугаар байрыг шинэчилэн барих 40 айлын орон сууцны шав тавих ёслол боллоо

630

Арьс ширний нийтийн 10 дугаар байрыг ШИНЭЧИЛЭН БАРИХ 40 айлын орон сууцны шав тавих ёслол боллоо

Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 171 барилга бий. Гэсэн ч шаардлага хангахгүй эдгээр барилгуудад иргэд амьдарч, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгаа юм.

 

Нийслэлийн удирдлагуудын зүгээс асуудлыг шийдвэрлэж, иргэдээ аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгыг өмнөө тавьсан. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж, шинэ орон сууц барих ажил үргэлжилсээр байна.

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших иргэдийн хэлж заншсанаар арьс ширний нийтийн 10 дугаар байр. Хагас зуун жилийн насжилттай уг байранд ашиглалтад орсон цагаас хойш засвар үйлчилгээ огт хийгдээгүй байна. Мөөгөнцөртсөн, газар хөдлөлтөнд тэсвэргүй болж, дээвэр туурга хана нь цуурсан энэ байранд 70 гаруй иргэн амьдардаг аж. Хотын дарга өнгөрсөн 5 дугаар сард оршин суугчидтай уулзах үеэрээ "Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх ажлыг эрчимжүүлж, иргэдийн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарна.” гэж амласан. Энэ амлалт ажил болж өнөөдөр арьс ширний нийтийн 10 дугаар байрыг шинэчлэн барих эхний ээлжийн 40 айлын орон сууцны барилгын шав тавилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Хийе гэвэл арга олддог, хийхгүй хүнд шалтаг олддог” гэдгийг онцлоод "Эхний ээлжинд 20 айлын 10 дугаар байрны суурин дээр 40 айлын 2 давхар орон сууц баригдана. Дараагийн ээлжинд мөн 40 айлын орон сууц ашиглалтад орно. Иргэд урд нь 16 м байранд амьдардаг байсан бол шинэ төлөвлөлтөөр 24.32 м2 бүхий душ угаалга, ариун цэврийн өрөөтэй, орчин үеийн тохилог орон сууц баригдах юм. Нийслэлийн зүгээс иргэдээ эрүүл аюулгүй тохилог орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж, хуучин байсан м2 дээр нэмж 8.32 м2 талбайг лүү бодож өгч байна. Энэ ажил иргэдийн оролцоо дэмжлэгтэйгээр эхэлж байна.” хэмээлээ.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэлэхдээ "Өргөдлийн байнгын хороонд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөж өгөх талаар иргэдээс маш олон өргөдөл гомдол ирдэг. Өнөөдрийн шав тавьж байгаа арьс ширний 10 дугаар байртай холбоотой санал хүсэлт, өргөдөл гомдол ч цөөнгүй ирсэн. 10-аар жил шийдэгдээгүй энэ асуудлыг шийдэж, иргэдэд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч байгаа хотын дарга С.Батболд, түүний багийнханд талархал илэрхийлье.” гэсэн юм.

Арьс ширний нийтийн 10 дугаар байрыг шинэчлэн барих эхний ээлжийн 40 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчээр "Нью Биг Фиш Констракшн” ХХК ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


123



123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123


123

123

123

123



123

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>