ӨӨРӨӨ ЯВДАГ АВТОБУС, РОБОТ СИНГАПУРЫН ӨСӨЛТИЙГ ТҮРГЭСГЭНЭ

1114

ӨӨРӨӨ ЯВДАГ АВТОБУС, РОБОТ СИНГАПУРЫН ӨСӨЛТИЙГ ТҮРГЭСГЭНЭ

 

Машинуудын эрин эхэлж байна. Технологийн дэвшил, түүний интеграцчилал нь Сингапурын эдийн засгийг өсгөх чухал нэгэн хэсэг болсныг харуулж байна хэмээн "Блүүмберг” мэдээлэв.
 
Хиймэл оюун ухаан, түүний цар хүрээ нь тус улсын эдийн засгийн өсөлтийг 5.8 хувьд хүргэж байна. Энэ нь ойролцоо өсөлт бүхий 33 улс орнуудтай харьцуулахад хамгийн өндөр өсөлтөд тооцогджээ. "Сингапурын давуу тал нь ухаалаг технологийн дэвшил болоод байна. Хиймэл оюун ухаан нь эдийн засгийн өсөлт болоод бүтээлч байдал, хөдөлмөрийн зах зээлийн хомсдолыг нөхөх хүчтэй эх үүсвэр болно” гэж Accenture Аnalytics-ийн Өмнөд Азийг хариуцсан захирал Ли Жон Сонг хэлэв.

Тайланд дурдсанаар машинууд нь ажилтнуудын цагийг илүү бүтээлч, үр дүнтэй зүйлд хандуулж, улмаар нээлт, шинэ дэвшлийг авчирна хэмээжээ. Түүнчлэн энэхүү дэвшил нь бусад улс орнуудад хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний хомсдол хийгээд бусад асуудлыг шийдэхэд тустай гэжээ.

Өдгөө Сингапур нь дэлхийн өндөр технологийн манлай улсуудын нэг болоод байгаа юм. Ингэхдээ өөрөө явдаг автобус, робот такси зэргийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр зүтгэж байгаа билээ. Иймд Засгийн газраас хиймэл оюун ухааны цар хүрээг улам хөгжүүлэхэд анхаарч байна.

Зууны мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>