ЁКУЗОНА НАРЫН ДАРАМТАНД ОРСОН ИЧИНОЖЁО ЯМС-Д ЗОДОГ ТАЙЛАХ УУ!

4222

Гурван монгол нийлбэл зодолдоно гэсэн үг бий. Энэ нь эх орондоо амьдарч байгаа монголчууддаа хандаж хэлсэн үг

 биш юм. Харь улсад сурч боловсрол эзэмшиж, хар цагаанаар ажиллаж яваа нутаг нэгтнээ хэлсэн үг. Саяхан японы нэгэн сайт дээр "Японы мэргэжлийн сумод дээд амжилт үзүүлэн барилдаж яваа монголын бөх Ичиножёо зодог тайлах нь ээ" гэсэн мэдээлэл цацагджээ. Үүний дараа "Нихон сумо" хэвлэлд "Дарамт шахалтанд орсон Ичиножёо эмнэлэгт хэвтлээ. Түүний бие тийм ч сайнгүй байна" гэсэн мэдээ үзэгдэв. Энэ талаар сонирхвол монголын хамгийн залуу сумоч А.Ичинноров эмнэлэгт хэвтсэн нь үнэн аж. Японы мэргэжлийн сумогийн дээд зиндааны дээд хэсэгт цахиур хагалан гарч ирсэн Ичиножёо япон, монгол бөхчүүдийн дарамтанд оржээ.

Түүнийг озэки Кисеносато, Гоёодо нар "Тэнэг монгол, малчин сумоч, хөдөөний баас" гэж доромжилсон шуугиан сонсдов. Үүний дараа хоёр ёкузонагийн туслах бөхчүүд Ичиножёог халуун уснаас гарч ирэхэд нь гар хүрчээ. Ёкузонагийн туслах бөхчүүд хэдийгээр жюрё зиндаанд барилддаг ч гэлээ тэдний өөдөөс сөргөлдөж огт болохгүй дүрэм байдаг. Нэг үгээр ёкузонагийн зургаан туслах бөхөд гар хүрвэл их аваргын биед халдсантай дүйцдэг. Японы "Сумо таймс" сайтад бичсэнээр Хакухо, Какюрюү нар "Ичиножёог Кюүшюү башёд битгий барилд!" гэж ятгасан гэх яриа дэгджээ. Энэ мэт олон шалтгаанаас болоод М.Ичинноров маань мэдрэлийн гаралтай өвчин тусч, энэ өвчин нь стресс болон хувирчээ. Нөгөө талаас А.Ичинноров Аки башёгийн дараа маш их ачаалалтай ажиллаж өдөр болгон уулзалт, хүлээн авалт, нэвтрүүлэгт орсон юм байх. Түүний дэвжээний багш Минато ояката хэлэхдээ "Биеэ сайн эмчлүүлж, сайн амарч чадахгүй бол 11 дүгээр сарын тэмцээнд барилдахгүй" гэж "Нихон спорт" сонинд ярилцлага өгчээ. Тэгтэл Хакухо их аварга ирэх Кюүшюү башёд түрүүлвэл 33 дахь даваагаа авч, ЯМС түүхэн дээд амжилтын эзэн Тайхо их аваргын өмнө гарна. Магадгүй Хакухо цааш бэлтгэл сургуулилтаа сайн хийж, бэртэл гэмтэл авалгүй барилдвал 40 түрүүлэх нь лавтай.

Харин тэрбээр яагаад нутгийн дүүдээ таагүй хандав гэдэг нь сонирхолтой санагдаж байна. Дөнгөж 21 настай Ичиножёог монголын том цолтой бөхчүүд дуудаж авчраад "Чи хэдэн жил хүлээ, их аварга М.Даваажаргал ахынхаа амжилтанд буү саад хийгтүн!" хэмээн сүрдүүлсэн гэх яриа ч зарим сайтад бичигджээ. Гэвч А.Ичинноров "Би Кюүшюү башёд заавал сайн барилдана. Надад эргэж няцах, болгоомжлох бодол байхгүй" гэж түс тас хэлсэн гэнэ. Хэрэв энэ бүхэн үнэн бол удахгүй Кюүшюү башёд гурван нүцгэн монгол залуу сумогийн дохё-д яаж "зодолдохыг" харах л үлдэх шив дээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>