|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Гомбын Сэр-Одын нэрэмжит яруу найргийн уншлага болно

 

Монголын уран зохиолын билэгт хөвүүн, яруу найргийн гэрэлт од Гомбын СЭР-ОД-ын 100 жилийн ойд зориулсан ЯРУУ НАЙРГИЙН ЧӨЛӨӨТ УНШЛАГА, ӨДӨРЛӨГТ нийт зохиолч, яруу найрагчид болон уран зохиолд хайртай, дуртай бүх хүмүүсээ хүрэлцэн ирэхийг урьж байна. Монголын Зохиолчдын Эвлэл, МЗЭ-ийн дэргэдэх Залуу Зохиолчдын нэгдэл, "Залуу нас” уран зохиолын сонин, Хүүхдийн төв номын сан хамтран зохион байгуулж байгаа уг өдөрлөг 2017 оны есдүгээр сарын 22-ны 18 цагаас Хүүхдийн төв номын сангийн уншлагын их танхимд болно.

Өдөрлөгийн үеэр Г.Сэр-Одын шагналтнуудын бүтээл, туурвил уншигч олонд дэлгэгдэх тул Г.Сэр-Одын шагналтнууд номынхоо дээжээс тус бүр хоёр хувийг Зохиолчдын эвлэлийн 206 тоотод 09 сарын 20-ны өдрийн дотор хүргэж өгч болох юм байна.

* * * 
...Сонсон агч түмний чихний нийцэт урсгал цуурайтаж
Баясан түгшигч мянган зүрхнээ гижигт бүжиглэлээр нэвтэрнэм зэ
Дурсан магтсан молор эрдэнэ мэт Дөмөн минь
Урсан мяралзсан усан булаг мэт жигдхэн янцгаая уу...

Гомбын СЭР-ОД

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.