“Талст 21” цэцэрлэгийнхэн “Алтан намар”-аа тэмдэглэлээ

1853

Талст 21  цэцэрлэгийнхэн жил бүр "Алтан намар”  өдөрлөгийг  уламжлал болгон зохион байгуулдаг.   Тэрээр энэ жилийн арга хэмжээг тун өвөрмөц байдлаар зохион байгуулж, цэцэрлэгийн сүү цагаан идээг хангадаг өөрийн 100 үнээний ферм дээр нэгэн өдрийг зугаатай хөгжилтэй өнгөрүүлжээ.

"Бага насны хүүхдүүд тэр болгон анги хамт олноороо хөдөө агаарт гарч чаддаггүй. Тийм учраас  хүрээлэн байгаа орчинтой танилцуулах зорилгоор эрүүл агаарт багш хүүхдүүд, эцэг эхчүүдийнхээ оролцоог хангаж энэхүү спартикиадыг зохион байгуулж байна” хэмээн цэцэрлэгийн эрхлэгч Ц.Сувдаа ярьсан юм.

Багш нарын бэлтгэсэн амтат хуушуур, боов, төрөл бүрийн салад, өрөм бяслаг, сүү таргаар бялхсан энэхүү өдөрлөг  хүүхдүүдийн загварын үзүүлбэр,  дуу шүлгийн болон эцэг эхчүүдийн дунд зохион байгуулсан уралдаан тэмцээн гээд хөөр хөгжөөн ихтэй байлаа.

Дашрамд дуулгахад тус цэцэрлэг  2-5 насны ангилалын  6 бүлэг 160 гаруй хүүхэдтэй, 19 багштай үйл ажиллагаагаа явуулдаг.  "Талст 21”  Эрүүл ахуйн шаардлагыг 100 хувь хангаж,  дэлхийн жижигт нийцсэн басхүү Монголын хамгийн өвөрмөц тохижилттой бас хамгийн анхны смарт апп-ыг нэвтрүүлсэн гэдгээрээ танигдсан юм.  

“Талст 21” цэцэрлэгийнхэн “Алтан намар”-аа тэмдэглэлээ
“Талст 21” цэцэрлэгийнхэн “Алтан намар”-аа тэмдэглэлээ
“Талст 21” цэцэрлэгийнхэн “Алтан намар”-аа тэмдэглэлээ
“Талст 21” цэцэрлэгийнхэн “Алтан намар”-аа тэмдэглэлээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>