|
Видео

Шинэ мэдээ

"Эрдэнэс-таван толгой" ХК-ийн ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгууллаа

 

 

"Эрдэнэс-таван толгой" ХК-ийн ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгууллаа

 

ХНХЯ-ны  харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн хэлтсийн дарга Ө.Нямсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн холбооны дэргэдэх "МОША” сургалт, үнэлгээний төвтэй хамтран "Эрдэнэс-таван толгой" ХК-ний 500-н ажилтанд "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт сургалтыг 8 сарын 28-наас 9 сарын 26-ны өдрүүдэд зохион байгууллаа. "Эрдэнэс-таван толгой” хувьцаат компанийн ажлын байрны онцлог, хөдөлмөрийн нөхцлөөс хамаарч жолооч операторууд, засварын ажилчид, захиргааны ажилтнууд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин, ачилт экспортын хэлтэс гэсэн таван бүлэгт хуваан сургалтыг явуулсан нь онцлог болжээ.

 

Сургалтаар хөдөлмөрийн нөхцлийн мэргэжилтэн Л.Эрдэнэцэцэг, эрүүл ахуйч О.Болорсүх, хөдөлмөрийн аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Энхзул нар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг танилцуулж мэдээлэл өгсөн байна.  Мөн ХНХ-ийн сайдын 2014 оны 05 сарын 03 өдрийн 77 дугаар тушаал, болон ажлын байрны доргион, шуугиан, тоосжилтоос хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгч ажиллажээ.  

 

"Эрдэнэс-таван толгой" ХК-ийн ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгууллаа

 

 

Тус сургалт нь уурхайчдын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журам стандартуудыг ханган ажиллахад шаардлагатай мэдлэгийг өгсөн төдийгүй техникийн аюулгүй ажиллагааны талаархи мэдлэгийг бодитоор үзүүлж, оролцогсодын сонирхолыг татсан, үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь өндөр эрсдэлтэй салбаруудад ажиллаж буй ажиллагсадыг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх  сургалт сурталчилгаанд хамруулах, үзлэг оношлогоо, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.   


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.