Бага дунд орлоготой иргэдэд зориулсан 198 айлын орон сууц барина

1119
 
 Бага дунд орлоготой иргэдэд зориулсан 198 айлын орон сууц барина
Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.  Шинэ суурьшлын бүсэд орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл нь Улаанбаатар хотын төвөөс баруун зүгт 15 км зайд, ХУД-ийн 16-р хороо, Яармагийн спорт цогцолборын ард 2.2 га барилгажаагүй талбайд хэрэгжинэ.Тус төслийг хэрэгжүүлснээр бага, дунд орлоготой өрхүүдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны бүтээн байгуулалт бий болж, иргэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэн, хотын төвлөрөл багасах зэрэг давуу талтай юм. Төслийн хүрээнд 198 өрхийн 12 давхар 3 блок орон сууцны барилга, 6767.3 м2 талбайтай 210 хүний ажлын байр, 150 машины зогсоол бүхий жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн шинэ хотхон бий болгохоор төлөвлөж байна. Төслийн нийт талбайн 82 хувь нь барилгажих талбай ба үүний 73 хувь нь орон сууцны бүс, 27 хувь нь худалдаа үйлчилгээний бүс байх юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>