Дэлхийд амьдарч байсан хамгийн том 10 амьтан

250

Дэлхийд урьд өмнө нь байсан, зарим нь одоо ч байгаа хамгийн гайхалтай аварга амьтдын тухай мэдэж аваарай. Археологийн элдэв олдвор үнэхээр гайхал төрүүлсээр байна.

10. Индрикотерий

5 метр өндөр, 20 тонн хүртэл жинтэй энэ амьтад хуурай газрын хамгийн хүнд жинтэй хөхтөн байжээ.

9. Халиман акул

 

Өдгөө байгаа акулуудаас хамгийн том болох энэ акул 11 метр урт бөгөөд20 хүртэл тонн жин татдаг байна.

8. Лидсихтис

Энэ мөхсөн яст загас 30 хүртэл метр урттай байжээ. Хөвөгч биетүүдээр хооллодог байсан аж.

7. Кронозавр

Эртний цэрдийн үеийн хамгийн том плиозавруудын нэг энэ амьтан хамгийн багаар бодвол 10 метр урт, 18 тонн жинтэй байжээ.

6. Азийн шулуун соёот заан

Шулуун соёот заан Японоос Энэтхэг хүртэлх нутагт амьдарч байжээ. 22 орчим тонн жинтэй, 5 хүртэл метр өндөр биетэй байсан байна.

5. Шастазавр

Урьдөмнө олдож байсан далайн томоохон хэвлээр явагч. 20 метр урт, 35 тонн жинтэй байжээ.

4. Мегалодон

Бүх цаг үеийн далайн хамгийн том махчин загас 15 метр урт байжээ. Энэ төрлийн загас 1,6 сая жилийн өмнө мөхсөн байна.

3. Спинозавр

Энэ махчин динозавр Африкийн нутагт амьдарч байжээ. Спинозавр нь 18 метр урт, 20 орчим тонн жинтэй байсан аж. Сэлж чаддаг байсан бөгөөд гол хоол нь загас байжээ.

2. Аргентинозавр

Одоогоор мэргэжилтнүүд энэ амьтны араг ясны зарим хэсгийг л олж чадсан юм. Түүний өндөр нь 22-оос 35 хүртэл метр байсан хэмээн таамагладаг байна.Мөн 100 гаруй тонн жинтэй байсан гэж үзжээ.

1. Хөх халим

Хөх халим нь Дэлхийн түүхэн дэх хамгийн том амьтан юм.Түүний урт нь 33 метр, жин нь 150 гаруй тонн юм.

С.Инда

 
Bataar.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.