Татварын хураамжийг мөрдөнө

84

Татварын хураамжийг мөрдөнө

 

Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнээс авах татварын хураамжийг зургадугаар сараас  мөрдөнө гэж АНУ-ын Засгийн газрын албан тушаалтнууд  өчигдөр "Ройтерс” агентлагт ярьсан байна. АНУ-ын худалдааны төлөөлөгч  Роберт Лайтхайзер татвар авах барааны бүтээгдэхүүний жагсаалтын талаар 60 хоногийн дотор хэлэлцэж болно гэв. Мөн 50 сая ам.доллараас дээш татвар авах жагсаалтад  БНХАУ-ын  экспортлогчид АНУ-ын хэрэглэгчдэд үзүүлж байгаа нөлөөллийг багасгах зорилгоор өндөр технологийн бүтээгдэхүүнийг оруулж болзошгүй гэсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трамп олон удаа БНХАУ-ыг АНУ-ын оюуны өмчийн эрхийг зөрчиж, зүй бус ажиллагаа явуулсан  гэж буруутгасан юм. Мөн Роберт Лайтхайзер "Бид удахгүй энэ бараа бүтээгдэхүүнийг зарлаж мэдэгдэнэ. Зарласнаас хойш олон нийтэд энэ талаар сайн мууг хэлэлцэх боломжийг олгосон 60 хоногийн хугацаа өгнө гэв. Харин БНХАУ-ын Худалдааны яам "Бээжин  АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулахаар тооцож байсан. Тухайлбал, хатаасан жимс, дарс, ган хоолой болон гахайн махан, дахин боловсруулсан хөнгөн цагаан бүтээгдэхүүнээс  25 хувийн татвар авна гэж тооцож байсан гэж мэдэгдэлдээ дурдсан байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Х.ОЮУНБОЛД

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.