ЮРИЙ ГАГАРИНЫ ХӨШӨӨ ОЛНЫ ЭЛЭГ ДООГ БОЛЖ, БУУЛГАХЫГ ШААРДЖЭЭ

499

ЮРИЙ ГАГАРИНЫ ХӨШӨӨ ОЛНЫ ЭЛЭГ ДООГ БОЛЖ, БУУЛГАХЫГ ШААРДЖЭЭ

 

Сансрын анхны нисэгчийн гэгээн дурсгал хүмүүсийн сэтгэлд хүрээгүй бололтой. Сербийн нийслэл Белград хотод босгосон сансрын анхны нисэгч Юрий Гагарины хөшөө олны элэг доог болж байна. Хотын захиргаанаас тус хөшөөг өнгөрсөн жил захиалсан бөгөөд Гагарины нэрэмжит гудамжинд байрлуулжээ.

 Гэвч үзсэн хүний сэтгэлд нэг л таагүй. Гагарины цээж баримал суурьтайгаа хэмжээ таараагүйгээс зогсож байгаад харахад Гагарины толгойны хэсэг л харагдана. "Хийсэн уран бүтээлч, хотын дарга нарт ч хөшөө таалагдаагүй бололтой. Тэд ямар ч нээлтийн ёслол хийлгүй, шөнө босгочихсон байсан” гэж Noizz бичиж байна.  Олон нийтийн сүлжээгээр шүүмжлэх иргэд  доромжилсон хөшөөг авч хаяхыг шаардаж байгаа гэнэ.

100768256_0002 Юрий Гагарины хөшөө олны элэг доог болж, буулгахыг шаарджээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>