Эрдэнэтийн 51%-ийг барьцаалсан гэх нууц гэрээ олджээ

711

Эрдэнэтийн 51%-ийг барьцаалсан гэх нууц гэрээ олджээЭрдэнэт үйлдвэрийг өрөнд унагахгүй байх гол баримт болсон ч хууль, шүүхийнхэнд олдохгүй байсан барьцааны гэрээг Эрдэнэт шйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал сэйфэндээ нууж байжээ. Тэрээр Ч.Ганзориг, Д.Сугар нарыг уг хэрэгт холбоотой гэж шуугих үед гэнэт гарч ирээд "Эрдэнэт үйлдвэр хариуцлага хүлээхгүй” гэх агуулга бүхий 28 хуудас гэрээний эх хувийг арбитрт өгөөгүй нь ялагдах шалтгаан болсон гэж ярьсан. Гэтэл өөрөө тэр гэрээний эх хувийг гэртээ сэйфэндээ нууж байсан нь нэгжлэгээр илэрсэн байна. Илэрсэн гэхээсээ илүүтэй илчилсэн явдал гэж хуулийнхан ярьж байна. Учир нь хэвлэлээр үгээ нэгтгээд байсан Б.Мөнхжаргал, Ч.Ганзориг, Ш.Батхүү нар хоорондоо үл ойлголцож муудалцаж эхэлсэн байна. Тэд барьцаалах бүх үйл явцад Эрдэнэт үйлдвэрийг төлөөлж Стандарт банктай харилцаж байсан хуульч нь нөгөө хоёроо "чирэхээр” шийдсэн аж. Б.Мөнхжаргал дур мэдэн гэрээг нууж, Эрдэнэт үйлдвэрээр өр төлүүлэхийг санаархахгүй нь тодорхой. Тэгэхээр удахгүй хэний заавраар хэргийн гол баримтыг нууснаа илчлэх биз ээ.

https://ubinfo.mn/read/8821

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>