Солонгосчуудыг байлдан дагуулж буй Тайланд гоо үзэсгэлэнгийн мэс заслын өмнөх төрх

91
"К-Поп" урсгал дэлхий нийтийн анхааралд өртөөд багагүй хугацааг үдээд буй. Соёл урлагаараа дамжуулан эх орноо сурталчилдаг тэд өөр улс орны авьяаслаг залуусыг өөрсдийн эгнээндээ нэгтгэн дэлхийг улам бүр байлдан дагуулахыг зорьсоор буй. Хэдийгээр сүүлд гарч ирсэн ч гэсэн нэр хүнд нь богино хугацаанд өсч чадсан хамтлаг бол охидын "Blackpink" хамтлаг. Тэдний дундаас гоо үзэсгэлэн авьяас чадвараараа олны анхаарлыг ихэд татаж буй нэгэн бол хамтлагийн гишүүн Лиза буюу Лализа Манобэл. Тайван улсаас гаралтай тэрээр "YG intertainment"-д багаасаа бэлтгэгдсэн нэгэн бөгөөд тус хамтлагийг "2ne1" хамтлагийн ирээдүй хэмээн аль 2011 оноос ярилцах болсон гэдэг. "2ne1" хамтлагийг К-Поп ертөнцийг нэг шатаар ахиулсан хэмээдэг бол "Blackpink"-ийг "К-попын шинэ давлагаа" хэмээн нэрлээд буй аж. Хамтлагийн хамгийн алдартай гишүүн Лиза гоо сайхны мэс засалд орсноор улам ч үзэсгэлэнтэй болсон бөгөөд 2011 онд Тайландад болсон "YG"-ийн шалгаруулалтад цор ганцаар тэнцэж тус интертайнментээс гарч ирж буй анхны гадаад хүн болсон аж. тэрээр 1997 онд төрсөн бөгөөд дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдэг нэгэн гэнэ. Ингээд түүний мэс заслын өмнөх болон дараах зургуудтай хамтдаа танилцацгаая.

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.