Б.Баярбаатар: Монгол ардын нам бага хурлаараа хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ

157

 

Б.Баярбаатар: Монгол ардын нам бага хурлаараа хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэМАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн гурав дахь өдөр болсон. Уг хурлаар ямар асуудал хэлэлцэж юуны талаар яригдсан тухай МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатараас зарим зүйлсийг тодрууллаа.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал нэлээн ширүүхэн өрнөх болов уу гэж бодож байсан чинь нэлээн нам жим болоод өнгөрлөө. Хурлаараа ямар асуудал хэлэлцсэн вэ?

- Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хурал 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 22 гишүүн буюу 76 хувийн ирцтэйгээр хуралдаж тус хуралдаанаар Монгол Ардын Намын ээлжит II Бага хурлыг энэ сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдуулахаар тогтож, хурлаар хэлэлцэх асуудлыг баталсан. Мөн Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албаны бүтцийн дагуу Хэвлэл мэдээллийн газрын даргаар А.Энхзул, Улс төрийн бодлогын газрын даргаар Н.Батсүмбэрэл нарыг томиллоо.

Бага хурлаар Хэнтий аймгийн 42 тойргийн нөхөн сонгуулийн талаар яригдах уу?

- Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Улс төрийн нам сонгуульд оролцох хүсэлтээ төлөөллийн төв байгууллагаараа хэлэлцэн шийдвэрлэж Сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх ёстой. Энэ хугацаа нь 8 дугаар сарын 7-ны өдрийн 24 цагаар тасалбар болно.  Монгол Ардын Намын Бага хурлын II хуралдаанаар дээр хэлсэнчлэн Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 1-рт Монгол Ардын Нам УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох асуудал, 2-рт УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмыг батлах гэсэн 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.