НЭГ УДААГИЙН УРАМШУУЛЛЫГ ЦАЛИН ХЭЛБЭРЭЭР НЭМЭГДҮҮЛЖ БАЙГААГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ГЭВ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдийн цалинг 14-30 хувь болгож нэмэх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэр ирэх есдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжинэ.
Тэгвэл МҮЭХ-ноос мэдээлэл хийж Засгийн газраас гаргасан цалин нэмэх шийдвэрийг хүлээж авахгүй, санал нийлэхгүй байна. Багш нарт олгох урамшууллын мөнгийг цалин хэлбэрт оруулж нэмэгдүүлсэн болгож өгөх гэж байгаа тул энэ шийдвэрийг эсэргүүцнэ хэмээн мэдээлэл хийлээ.
Тэд Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул ажил хаялтыг эхлүүлэх болсноо мэдэгдэж байгаагаа онцлов.
Тус холбооноос "2018 онд төрийн албан хаагчдад нэг удаа олгох ёстой байсан урамшууллын 56.4 тэрбум төгрөгийг нийт төрийн албан хаагчдад хуваагаад найман хувиар цалин нэмэгдүүлэх нэрийдлээр олгох гэж байна.
Иймд МҮЭХ энэ шийдвэрийг хүлээж авах боломжгүй. Иймд есдүгээр сарын 1-нээс боловсролын салбарын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд ажил хаялтыг зохион байгуулах байр суурь хэвээрээ байгаа. Иймд есдүгээр сарын 3-наас хамтын маргаанаа үргэлжлүүлнэ” гэлээ.
О.Сайхан