Гэртээ цоожлогдсон хүү өндрөөс унах гэж байсныг аварчээ

603

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багт таван давхар нийтийн орон сууцны дөрвөн давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг энэ сарын 12-ны өдрийн 13:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн  таван алба хаагч, нэг автомашинтай 1,2 км замыг туулан 13:03 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Б-гийн хүү Ж /5 настай, эрэгтэй, гэртээ ганцаараа цоожлогдсон/ цонхны гадна талын тавцан дээр зогсож байсныг аварч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

 

Гэртээ цоожлогдсон хүү өндрөөс унах гэж байсныг аварчээ

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>