С.Зоригийн хэргийн гүйцэтгэгч нарыг өөр шорон луу шилжүүлжээ

736

С.Зоригийн хэргийн гүйцэтгэгч нарыг өөр шорон луу шилжүүлжээ

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгч хэмээн нэр бүхий гурван иргэн шүүхээс 21-24 жилийн хорих ялаар шийтгүүлсэн билээ. Уг хэрэгт ял шийтгэгдсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар өдгөө чанга дэглэмтэй 429 , Т.Чимгээ 407 дугаар хорих ангид ял эдэлж байгаа.
Гэтэл саяхан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн шийдвэрээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг хорих 409 дүгээр анги руу шилжүүлжээ. С.Зоригийг хөнөөсөн хэрэг Үндэсний аюулгүй байдалтай холбоотой, улстөрийн захиалгат аллага бөгөөд ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг захиалагчдыг удахгүй зарлана гэж мэдэгдэж байв. Захиалагч тодроогүй байхад гүйцэтгэгчдийг тусгайлах байтал эсрэгээрээ нийтийн хорих руу шилжүүлсэнд хэргийг замхруулах вий гэсэн хардлага үүсжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>