ШШҮХ-гийн шинжээчдийг ажлаас нь түдгэлзүүлжээ

500

 

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурнадаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, Шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг бусдаас хахууль авч хуурамч дүгнэлт гаргасан байж болзошгүй хэрэгт  сэжиглэж баривчилсан билээ. Одоогоор АТГ болон цагдаагийн байгууллагаын  хамтарсан ажлын хэсэг гарч тус хэргийг  шалгаж байгаа аж. Хууль сахиулах байгууллагынхантай холбоотой энэ хэргийн мөдлөгийн явцад  1,3 сая ам.долларыг хэргийн бусад холбогдогч болох энгийн хоёр иргэний түрээсэлж байсан байрнаас хураасан нь олны анхаарлыг ихэд татаж байгаа.

Харин ШШҮХ-гийн удирдлагын зүгээс  тус хэрэгт  холбогдон шалгуулж буй шинжээчдийг ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэрийг гаргажээ. Тус хүрээлэнгийн албан эх сурвалжын мэдээлснээр "Ашигт малтмалын лицензтэй холбоотой хэрэгт шалгуулж буй нэр бүхий шинжээчдийг есдүгээр сарын 5-наас эхлэн асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл ажил, албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр шинжилгээний байгууллагын дарга гаргасан. Мөн тухайн шинжээчдийг ажил мэргэжлийн удирдлагаар хангадаг шат, шатны дарга нарт хариуцлага тооцож байгаа” гэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>