Д.Амарбаясгалан: ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгалан, Я.Содбаатар нараас гадна Ё.Баатарбилэг гишүүний нэр яригдаж байна

616

 

 

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар ЗТХ-ийн сайдын томилгоог маргааш хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан яг одоо МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар ЗТХ-ийн сайдад нэр дэвшигчийг тодруулна. 

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайдыг чөлөөлчихлөө. Тиймээс өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сайдын асуудлыг шийднэ. Богино хугацаанд дараагийн сайдыг томилох учиртай. Сайдад нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн 2-3 хүн байна. Хэнийг сайдад нэр дэвшүүлэх вэ гэдэг нь Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал.

Намын дарга, Ерөнхий сайд Удирдах зөвлөлийн хуралд нэр дэвшүүлэлтээ хийнэ. Ямар нэгэн санал хураалт, өрсөлдөөн болдоггүй. Удирдах зөвлөлөөр орсны дараа намын Бүлэг хуралдаж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орно. Б.Энх-Амгалан, Я.Содбаатар нарын гишүүд албан ёсоор нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн. Мөн Ё.Баатарбилэг гишүүний нэр яригдаж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ. 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>