Ц.Нямдорж: Хоригийг хүлээж авбал энэ заваан засгаас чинь гарна шүү

115

 

 

Ц.Нямдорж: Хоригийг хүлээж авбал энэ заваан засгаас чинь гарна шүү

 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны төсөвт бүхэлд нь тавьсан хоригт гишүүд ихэд шүүмжлэлтэй хандаж байна. Хоригийг хүлээж авах ёстой гэдэг байр сууриа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, бүлгийн шинэ дарга Тогтохсүрэн нар хатуу илэрхийлсэн бол Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхий сайд, намын дарга, бүлгийн даргаасаа тас зөржээ. Тэрээр "Ерөнхийлөгч зураг төсөвгүй олон обьектод төсөв хуваарилсан байна гэж хориг тавьсан байхад, огт зураг төсөвгүй ажилд 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр гарга гэжээ. Ийм зарчимгүй байж болохгүй, нэгд. Хоёрт, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал төсвийн шинэ төслийг УИХ-д хэн өргөн барих юм бэ, дахин өргөн барих эрх Засгийн газарт байхгүй. Хэн нэг нь өргөн барилаа гэхэд цаг хугацааны хувьд аймаг нийслэл төсвөө оноос өмнө баталж чадахгүй болж 2019 оны нэгдүгээр сард цалин тэтгэврээ тавьж амжихаагүй болж байна. Гуравт, хэрвээ Ерөнхийлөгчийн ийм хууль бус хоригийг хүлээж авбал би энэ заваан Засгийн газарт чинь ажиллахгүй шүү, би та нартай нийлж хууль зөрчиж чадахгүй гэжээ. Түүний үгийн дараа санал хураахад МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь хоригийг хүлээж авахаас татгалзсан байна.

Мөн өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд О.Баасанхүү гишүүн иймэрхүү байр суурь илэрхийлж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн Төсвийн байнгын хороонд Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр хоёулаа суугаагүй, парламентыг доромжлохоо боль гэв. Мөн тэрээр "Ерөнхийлөгчийн баруун гар болсон МАН-ын дарга Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганы хуралдаанд заавал ирэхийг шаардаж байна, УИХ бол Ардын намын дотоод асуудлыг хэлэлцдэг газар биш шүү” гэлээ. О.Баасанхүү гишүүний асуултад, Шадар сайд Ө.Энхтүвшин "Ерөнхий сайд нуруундаа жижигхэн гэмтэл авсан учраас ирсэнгүй” гэсэн тайлбар өглөө. Сүүлийн өдрүүдийн энэ үйл явдлаас харахад ганц Ерөнхий сайд ч бус, монгол төрийн асуудал шийдэх ноён нуруу ч хугарч, талцал, хийрхэл дунд газар авч, төрийн ажил таг зогсчээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.