Зэвсэглэсэн этгээд засгийн газрын байр руу нэвтрэн орохыг завджээ

695

Зэвсэглэсэн этгээд засгийн газрын байр руу нэвтрэн орохыг завджээ

 

ОХУ-ын Камчаткийн хязгаарын засгийн газрын байр руу нэвтрэн орохыг завдсан зэвсэглэсэн этгээдийг баривчлан саатуулжээ.

Нэгэн настай эр засгийн газрын байранд дөхөн очиж, хаалганых нь дэргэд уутнаас буутай төстэй эд зүйл гаргаж ирэн байр руу орохыг завдсан байна. Харуул хамгаалалтын ажилтнууд хаалгыг цоожилж, цагдаа нарыг дууджээ.

Оросын Үндэсний гвардын цэргийн алба болон дотоод хэргийн яамны Камчаткийн хязгаарын асуудал эрхэлсэн ажилтнууд хамтран ажилласны дүнд зэвсэглэсэн этгээдийг баривчлан саатуулсан байна. Одоогоор энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа аж. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>