Энэтхэг шинэ хиймэл дагуул хөөргөв

977

Энэтхэг шинэ хиймэл дагуул хөөргөв

 

Энэтхэг улс өндөр нягтаршил бүхий камерууд суурилуулсан хяналтын хиймэл дагуулыг хөөргөсөн тухай тус улсын Сансар судлалын байгууллага /ISRO/ мэдээлэв.

Уг хиймэл дагуулыг Энэтхэгийн өмнөд нутгийн Андхра Прапеш муж дахь сансар судлалын төвөөс пүрэв гарагт хөөргөжээ.

Хиймэл дагуулыг зохион бүтээсэн төслийн багийн эрдэмтдийг “сансар огторгуйг судлах шинэ боломжийг бүрдүүлсэн” хэмээн Сансар судлалын байгууллагын дарга сайшаан магтсан байна.

“БНХАУ-ын үйл ажиллагаа өсөн нэмэгдэж байгаа Энэтхэгийн далайг болон Хятад улстай хил залгаа нутгуудаа хянах зорилгоор Энэтхэг уг хиймэл дагуулыг хөөргөсөн” хэмээн ажиглагчид үзжээ.

Өнгөрсөн онд Энэтхэг болон Хятадын хил орчмын уулархаг бүс нутагт хоёр талын цэргийн албан хаагчдын дунд хоёр сар гаруйн хугацаанд маргаан өрнөсөн билээ. Тухайн үед БНХАУ Энэтхэгийн тэнгист 14 хөлөг онгоц байрлуулсан юм. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>