Махны экспортоос 104 сая ам.доллар орлого олжээ

585

Махны экспортоос 104 сая ам.доллар орлого олжээ

 

Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар манай улс есөн улсад нийт 43.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 104 сая ам.доллар буюу 267.4 тэрбум төгрөгийн орлого олжээ.

Тодруулбал, ОХУ, мөн улсын транзит зөвшөөрлөөр БНСВУ-ын чөлөөт бүсэд 955 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад 22492 тонн адууны мах, Иран, БНСВУ, Малайз, Гонконг Улсад 3814 тонн хонь, ямааны мах, дулааны аргаар боловсруулсан мах 16027 тонныг экспортолсон байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад экспортолж буй мах махан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, дулааны аргаар боловсруулсан махны экспорт өсжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>