М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавын ялыг хэвээр үлдээжээ

120

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.Пагмажавд холбогдох эрүүгийн хэргийг өчигдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх З.Пагмажавыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулсан юм.

Сануулахад, З.Пагмажав бол УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн зөвлөх бөгөөд тэрээр М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх байх үед нь хамтарч ажиллаж эхэлсэн байдаг. Гэвч 2016 онд УИХ-ын сонгуулийн үеэр түүнийг Тайвань улс руу Монгол Улстай холбоотой нууцын зэрэглэлтэй мэдээ, мэдээллийг гаргадаг байсан гэх асуудал дэгдэж улмаар хэд хэдэн шатны шүүхээр түүнийг ялласан юм.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.